Т.Батцогт: Сайжруулсан шахмал түлш нэртэй хорт утаагаар сүүлийн 6 жил Улаанбаатарчуудыг хордуулж байна

Т.Батцогт: Сайжруулсан шахмал түлш нэртэй хорт утаагаар сүүлийн 6 жил Улаанбаатарчуудыг хордуулж байна

Өнөөдөр буюу /2024.11.29/-ний өдөр хуралдаж буй НИТХ-ын ээлжит бус ll хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонсов.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт "Сайжруулсан шахмал түлш нэртэй хорт утаагаар сүүлийн 6 жил Улаанбаатарчуудыг хордуулж байна. Хүний амь эрсэдсэн тоог дурьдах нь илүүц байна. Үүнд 1.5 их наяд төгрөгийг зарцуулсан байна. 2025 оны төсөвт ахиад мөнгө зарцуулах гээд бэлдэж байна. Цаашид бид яах юм.Эрүүл мэндийн байгууллага сүүлийн таван жилийн хугацаанд Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа иргэдээс судалгаа авсан уу.Хүүхдийн уушгины асуудлаар мэргэжлийн эмч нар байр сууриа илэрхийлж байна. Уушгинд өөрчлөлт орохуйц аюултай хороор хордсон байна гэж дүгнээд байна. Эрх барьж байгаа дарга нар ямар бодолтой байна. Том бодлогоо ярьмаар байна" гэлээ.




Өнөөдөр гахай өдөр

15 минутын өмнө