"2024-2028 онд нийслэлийн 50 мянган өрхийг орон сууцжуулна" гэв

"2024-2028 онд нийслэлийн 50 мянган өрхийг орон сууцжуулна" гэв

Өнөөдөр буюу /2024.11.29/-ний өдрийн НИТХ-ын ээлжит бус ll хуралдаанаар агаарын бохирдлын чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин танилцуулсан юм.

Тэрбээр, "Агаарын бохирдол үүсгэгч эх үүсвэрийг Жайка олон улсын байгууллагатай хамтарсан 2022 оны судалгаагаар гэр хорооллын 198840 айл өрхөөс 55.8 хувь, 712992 автомашинаас агаарын бохирдлын 28.9 хувийг гаргадаг гэх судалгаа бий. Гэр хорооллоос ялгарч буй агаарын бохирдлын хэмжээ 2024 онд 44 хувь болж буурсан нь статистикаар харагдаж байна. Нийт машины 74.2 хувь нь арваас дээш жилийн насжилттай.

Сайжруулсан түлшний үйлдвэр “Тавантолгой түлш” ХХК-н төрийн эзмшлийн хувийг  нийслэл рүү шилжүүлэх асуудлыг хэлэлцсэн. Хоёр үйлдвэр жилд 540 мянган тонн нүүрс үйлдвэрлэдэг бөгөөд 174 мянган тонн нь аж ахуйн нэгжид очдог. Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хувьд гэвэл “нэг төвт хотоос олон төвт хот” болох, дэд төвүүдийг бий болгон гэр хорооллын орчныг орон сууцжуулах, инженерийн дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэхээр 47080 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. 2024-2028 онд 50 мянган өрхийг, 2040 он хүртэл 200 мянган айлыг орон сууцжуулахаар төлөвлөөд явж байна. Ингэснээр утааны асуудал бүрэн шийдэгдэнэ" гэсэн юм.




Өнөөдөр гахай өдөр

11 минутын өмнө