Гүржийн Ерөнхий сайд тус улсыг "Европын холбоонд элсэх асуудлыг 2028 он хүртэл зогсооно" гэж мэдэгдсэний дараа тус улсад эхэлсэн эсэргүүцлийн жагсаал үргэлжилсэн хэвээр байна.
Тодруулбал, хамгаалалтын албаныхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу ашиглаж байгаа бол жагсагчид хариуд нь тэдэн рүү салют илгээж байгаа аж. Харин жагсаалд оролцогчид, "Хууль бус засгийн газар үндсэн хуулийг зөрчиж, "Европ" гэсэн сонголт дээр тууштай зогсдог Гүржчүүдийг дуугүй болгохын тулд хууль бус арга хэрэглэж байна” хэмээн мэдэгдэж байгаа аж.
ВИДЕО:
ВИДЕО: Засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцсэн Гүржчүүдийн жагсаал үргэлжилсэн хэвээр байна pic.twitter.com/pwWMETzNsc
— iSee.mn (@iSee_MN) December 1, 2024
Тэгвэл Европын холбоотой хийх хэлэлцээгээ хойшлуулах шийдвэр гаргасны дараа АНУ-ын тал Гүрж улстай байгуулсан стратегийн түншлэлээ түр зогсоосон байна. АНУ-ын Төрийн департаментын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд, "эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намын шийдвэр нь “Гүржийн ард түмэнд үндсэн хуулиар нь олгосон Европын холбоо болон НАТО-д бүрэн нэгдэхийг эрэлхийлэх амлалттай нь зөрчилдөж байна” гэжээ.
Эх сурвалж: BBC