Монгол орны нийт нутгийн гуч орчим хувь нь зудын эрсдэлтэй байна

Монгол орны нийт нутгийн гуч орчим хувь нь зудын эрсдэлтэй байна

Зудын эрсдэлийг 11 дүгээр сарын 30-ны байдлаар үнэлэхэд нийт нутгийн гуч орчим хувьд их, хорь гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол гуч гаруй хувьд бага эрсдэлтэй, арав гаруй хувьд эрсдэлгүй гарсан юм.

Тодруулбал, арван нэгдүгээр дүгээр сарын 30-ны өдрийн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр уулархаг нутгаар 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна. Түүнчлэн аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутгаар зудын эрсдэл өндөр, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунд зэрэг эрсдэлтэй байх төлөвтэй байгаа аж.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө