Сангийн сайд Б.Жавхлан УИХ дахь намын бүлгүүдэд 2025 оны төсвийн төслийг танилцуулж байна. Тодруулбал, МАН-ын бүлэгт танилцуулж дууссан бол яг одоо Ардчилсан намын бүлгийн хуралд танилцуулж байгаа аж.
2025 оны төсвийн төслийг УИХ-аар баталсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг нэг удаагийн дэгээр хэлэлцэхээр болсон ч УИХ-аар дэмжээгүй юм. Тиймээс 2025 оны төсвийн төслийг хүчингүйд тооцож, Засгийн газарт буцаасан. Энэ дагуу Засгийн газар 2025 оны төсвийн төслийг намын бүлгүүдэд танилцуулж байгаа нь энэ аж.