Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг эцэслэхээр Дээд шүүхийн шүүгч нар зөвлөлдөж эхэллээ

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг эцэслэхээр Дээд шүүхийн шүүгч нар зөвлөлдөж эхэллээ

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүх гурав дахь өдрөө хянан хэлэлцэж байна.

Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд энэ сарын 02-ны өдрийн 09 цаг 13 минутаас хэлэлцэж эхэлсэн байдаг. Тэгвэл тус хэргийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд яг одоо шүүгч нар шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлжээ. Шүүгч нар шийдвэрээ гаргасны дараа тогтоох хэсгийг тус шүүхээс нээлттэй мэдээлэх аж.