"Эмералд" хотхон дахь гэрээсээ гараад сураггүй алга болоод буй дуучин Ц.Ариунгоог 9 дэх өдрөө эрэн хайж байна

"Эмералд" хотхон дахь гэрээсээ гараад сураггүй алга болоод буй дуучин Ц.Ариунгоог 9 дэх өдрөө эрэн хайж байна

Өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдөр /2026.10.29/ "Эмералд" хотхон дахь гэрээсээ гараад өнөөг хүртэл сураггүй алга болоод буй дуучин Ц.Ариунгоог эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Ц.Ариунгоо нь гэрээсээ шар хээтэй ногоон хүрэм, зуны цайвар пүүз, хар өмд, шаргал ноолууран ороолттой гарчээ. Тухайн эмэгтэй нь цайвар шар царайтай, 158 см орчим өндөртэй нэгэн аж. Тухайн эмэгтэйг харсан, үзсэн хүн байвал 88651590, 99982038, 98988901, 99136835 дугаарын утсанд мэдэгдэж, холбоо барихыг ар гэрийнхэн нь хүсэж байна. 

Тухайн эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн нь болон мэргэжлийн байгууллагаас явуулж байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаанд үнэрч нохдыг ашиглаж байгаа аж.