ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ

ХӨСҮТ-ийн  захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.12.05/ болж байна. Тэрбээр хэрэг шийдвэрлэтэл Монгол Улсын хилээр зорчих хоригтой байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Эргэн сануулахад, түүнийг 2021 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Харин АТГ-аас Д.Нямхүүг 2022 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн. Тухайн үед түүнийг ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг шамшигдуулж, компьютер томографын аппарат ХӨСҮТ-д өндөр үнэтэй худалдсан гэх зэрэг мэдээллүүд гарч байсан юм.

Харин Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн барилгыг засварлах шаардлагатай талаар өмнө нь зөндөө ярьсан. Гэтэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд намайг элдвээр гүтгэж, доромжилж байна. Тэр том хэмжээтэй, 20 гаруй байшинг засах мөнгийг шийдээд өгвөл хэн ч засчихна шүү дээ. Гэтэл өнөөдөр хоёр гуравхан байшинтай Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэхэд хэчнээн тэрбум төгрөгөөр өнгөө засч байна. Би үнэхээр ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг идэж, уусан бол бариад шоронд хий” гэж ярьж байв.