"Улаанбаатарын дугаар шинээр олгохгүй" гэсэн шийдвэрийг хүний эрх зөрчсөн байж болзошгүй хэмээн Захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэжээ

"Улаанбаатарын дугаар шинээр олгохгүй" гэсэн шийдвэрийг хүний эрх зөрчсөн байж болзошгүй хэмээн Захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэжээ

НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 18 дугаар тогтоолоор нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байхаар шийдвэрлэсэн.

Дээрх тогтоолыг цуцлах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг цуцлах хүсэлтийг  "Эко автомашин импортлогчдын холбоо” ТББ-аас Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлснээс гадна Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байдаг. Тэгвэл дээрх иргэд нэгдэн Захиргааны хэргийн шүүхэд мөн гомдол гаргасан байна. 

Тэдний гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн шүүхээс тус шийдвэрийг хүний эрх зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэжээ.

Тодруулбал,  Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор хэрэг үүсгэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-т Монгол Улсын иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно" гэж заасан байдаг.