Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Мөн ихэнх нутгаар амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байж, хүйтний эрч суларна.
Тэгвэл өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Завхан аймгийн Отгон суманд буюу Отгонтэнгэр хайрханы орчимд -42 градус хүрч хүйтэн хоносон нь энэ өвлийн хамгийн хүйтэн температураар бүртгэгдээд байна. Харин өглөө 09:00 цагийн байдлаар Отгон суманд -37 хэм хүйтэн байна.