Л.Энх-Амгалан:  16 салбарт квотгүйгээр гаднаас ажиллах хүч оруулж ирнэ

Л.Энх-Амгалан: 16 салбарт квотгүйгээр гаднаас ажиллах хүч оруулж ирнэ

ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" өргөн барьсан талаараа  мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ үеэр " Засгийн газраас Гадаадын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Монгол Улдсад ажиллах хүчний хомсдол бодитойгоор бий болсон. Ирэх дөрвөн жил 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнд 280 мянган ажлын байр бодитоор бий болно. Монгол Улсад  жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол бий болж байгаа гэсэн тооцоо бий. Гэхдээ өндөр бүтээмж, өндөр цалинтай уул уурхай, мэдээлэл технологи, банк санхүүгийн салбарт ажиллах хүчний хязгаарлалт хэвээрээ байна.

Харин ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байгаа барилга, замын салбар буюу улирлын чанартай ажилд гадаадаас ажиллах хүч авах процессыг илүү хялбарчилж байгаа юм. Өмнө нь томоохон компаниуд гадаадаас ажиллах хүч авч ажиллуулсны төлбөрөөс чөлөөлөгдөж, жижиг компаниуп чаддаггүй байсан. Одоо том, жижиггүй төлбөрөөс чөлөөлөгдөнө. Хуулийн энэ хийдлийг арилгаж бүх аж ахуйн нэгж төлбөрөөс чөлөөлөгдөнө. 16 салбарт квотгүйгээр ажиллах хүч оруулж ирнэ. Мөн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэсэн үг. Үүнээс гадна гадаадаас ажиллах хүч авахтай холбоотой зөвшөөрлүүд цахимжиж, төрийн хүнд суртлыг арилгаж байгаа" гэв.