ГХЯ-наас тавдугаар сарын 31-ны өдөр томилгоо хийхдээ ХАР ТАМХИНЫ хэргээр баривчлагдсан хоёр дипломатчид хариуцлага тооцоогүй байна

ГХЯ-наас тавдугаар сарын 31-ны өдөр томилгоо хийхдээ ХАР ТАМХИНЫ хэргээр баривчлагдсан хоёр дипломатчид хариуцлага тооцоогүй байна

Стамбул хотын Консулын газрын ажилтнууд ХБНГУ-ын Дрезден  хотод  хар тамхины хэргээр баривчлагдаад байгаа. Тодруулбал, 70 кг геройн тээвэрлэж байсан нь ил болсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Баривчлагдан саатуулагдаад байгаа дипломатч бол БНТУ-ын Стамбул хотын Консулын газрын дипломатч 40 орчим насны Б.Баттүшиг гэгч байсан бол түүний жолооч нь 50 орчим насны С.Эрдэнэбаяр нар байжээ.

Дипломатч Б.Баттүшиг нь өмнө нь Бангкок, ОХУ-д консулаар ажиллаж байжээ. Харин хар тамхи зөөвөрлөхдөө ашигласан автомашины тухайд жолооч С.Эрдэнэбаярын хувийн эзэмшлийнх боловч дипломат дугаартай байсан бололтой. С.Эрдэнэбаяр нь Гадаад харилцааны үе үеийн сайд болох Л.Болд, Д.Цогтбаатар нарын жолоочоор АНУ, Европын улсуудад ажиллаж байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. Хоёр дипломатын энэ үйлдэл нэг удаагийнх биш, жил гаруй хугацаанд давтагдсан байх магадлалтай гэх ба нийт 521 кг мансууруулах бодис зөөвөрлөсөн байж магадгүй талаар эх сурвалжийн мэдээлэл байна.

Хамгийн хачирхалтай энэ энэхүү хар тамхины хэрэгт холбогдсон хоёр дипломатч энэ оны тавдугаар сарын 03-ны өдөр ХБНГУ-ын цагдаа нарт баривчлагдсан.

Гэтэл тавдугаар сарын 31 ны өдөр буюу “Хүүхдийн баяр”-ын өмнөх өдөр Монголын гадаад харилцааны яам нэлээдгүй дипломатчдыг эргүүлэн татаж, мөн шинээр томилсон байна.

Гэтэл нэг сар орчмын өмнө хар тамхины хэрэгт холбогдсон хоёр дипломатчид хариуцлага тооцож, ажлаас нь халах шийдвэр гаргаагүй байна. Энэ нь дээрх хоёр иргэн одоо дипломатч гэсэн “эрхтэй” шалгагдаж байна гэсэн үг юм. ГХЯ-ны энэхүү үйлдлийг тус хэргийг нуун дарагдуулах гэж байсан уу гэж хардаж болох юм.

Гадаад харилцааны яамнаас 2019 оны тавдугаар сарын 31-ны өдөр хийсэн томилгоо

Гадаад харилцааны яамнаас 2019 оны тавдугаар сарын 31-ны өдөр хийсэн томилгоо

Гадаад харилцааны яамнаас 2019 оны тавдугаар сарын 31-ны өдөр хийсэн томилгоо




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө