Хайлаастад агаар "маш их бохирдолтой", Дамбадаржаа, Баянхошууд "бохирдолтой" түвшинд байна

Хайлаастад агаар "маш их бохирдолтой", Дамбадаржаа, Баянхошууд "бохирдолтой" түвшинд байна

Өнөөдөр /2025.01.23/ өглөө 10:15 цагийн байдлаар Хайлаастад агаар их бохирдолтой, Дамбадаржаа, Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна.

Тодруулбал, Хайлаастад агаарын чанарын индекс 246-382, Дамбадаржаад тоосонцор 163-236, Баянхошууд 268-276 хэмжээтэй байна. Агаарын чанарын индекс 301-400 хэмжээтэй байхад зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.




Өнөөдөр морь өдөр

30 минутын өмнө