Хурд хамтлаг гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан онлайн тоглолт хийхээр болсон. Тэгвэл тоглолт маргааш 09.00 цагаас Mongol HD телевизээр үзэгчдэд хүрэхээр болжээ.
Дэлхий даяар дэгдээд буй коронавирусийн улмаас улс даяар онц байдал зарлан, нийтээр тэмдэглэх баяр ёслолыг хязгаарлаад байгаа билээ. Иймээс "Хурд" хамтлаг нийт эмэгтэйчүүддээ зориулан онлайн тоглолт хийх шийдвэр гаргасан юм.
Маргаашийн тоглолтыг Mongol HD телевизээр дамжуулахаас гадна тус телевизийн фейсбүүк хуудсаар шууд дамжуулах юм байна.