Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Тус Солюшн” ХХК-тай хамтран нийгмийн хамгааллын хуулиуддаа системийн шинжилгээ хийлгэжээ.
Ийнхүү ГБХНХ-ын салбарт хэрэгжиж буй хуулиудад илэрч буй нийтлэг дутагдал нь хугацаа, хариуцах эзнийг бүрэн гүйцэт тодорхойлоогүйд байгаа бөгөөд хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх эзэн тодорхойгүй байснаас үүдэн хууль бүрэн гүйцэт хэрэгжиж үр дүнд хүрдэггүй байна. Үүнээс үүдэж нийгэмд үүсэж буй доголдлын суурь болж байна гэж үзжээ.
Мөн 2025 оны УИХ-ын хаврын чуулганд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа талаар тус яамны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.