Н.Учрал: Төмөр замын оффтейк гэрээг хийж, 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой

Н.Учрал: Төмөр замын оффтейк гэрээг хийж, 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.11.18/ 11:00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, цаашдаа ч хэвийн үргэлжилнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаа хүлээлгэн өгч, энгийн иргэний хувиар нэр төрөө сэргээлгэхээр болсон. Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүндэтгэж байна. Улмаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу ажлаас нь чөлөөлж байна. Ерөнхий командлагч ажлаа өгсөн энэ үед Батлан хамгаалах салбар эзгүйдэж байгаа учраас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь хараахан шийдвэрлээгүй байна.

Гашуунсухайтын төмөр замын асуудалд нэр холбогдсон бүх хүн шалгуулах ёстой. Хүний өөрийнгүй шалгуулах ёстой. Гашуунсухайтын төмөр зам, оффтейк гэрээний маргаан, улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга хамаатай. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ. Х.Баттулга 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлж байхдаа Гашуунсухайтын төмөр замыг нууцад авсан. Оффтейк гэрээний ажлыг явуулна гэж урьдчилгаа төлбөр авах шийдвэр гаргуулсан. Мөн 280 сая ам.доллараар шороо овоолсон. Энэ асуудлаас болж олон иргэн ял авч, зарим нь хил гарч зугтаасан. Мөн Төгрөг нуурыг бусдаас үнэгүйдүүлэн авсан. Улмаар 507 хуудас материалыг шүүхийн байгууллагад өгтөл замхарч байсан. Нэгдүгээрт, Гашуунсухайт боомтын бүх асуудлыг олон улсын аудитын байгууллагад мэдээлнэ. Хууль хяналтын байгууллагуудад хугацаатай үүрэг өгнө. Н.Учралын Засгийн газар нэг ч оффтейк гэрээ байгуулахгүй гэсэн зарчим баримталж байна. Уул уурхайн биржийн хуулийн дагуу түүхий эдийг экспортлоод явж буй. Г.Занданшатарын Засгийн газрын үед бүх оффтейк гэрээ ил болсон. Түүнээс өмнө байгуулсан гэрээнүүдийг шалгаж, танай манай гэхгүйгээр бүгдийг нь шалгах ёстой” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: