Инвескор Санхүүгийн Групп Лондоны Хөрөнгийн Бирж (LSE)-д албан ёсоор бүртгэгдлээ. Ингэснээр LSE-д бүртгэгдсэн Монголын анхны санхүүгийн компани болоод байна.
Инвескор Санхүүгийн Групп 2016 оноос хойш тэлсээр үндсэн чиглэл болох ББСБ-аасаа гадна андеррайтер, брокер, үл хөдлөх, хөрөнгө оруулалтын сангийн чиглэлд тэлсэн. Үүнээс гадна зөвхөн Монголд бус Төв Азийн санхүүгийн зах зээлд амжилттай өргөжиж одоогоор 8 улсад 14 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж буй. Инвескор ББСБ (INV)-ын хувьд л гэхэд 2019 онд нийт хувьцааныхаа 15%-ийг олон нийтэд санал болгож МХБ (MSE)-ийн түүхэн дэх хувийн хэвшлийн хамгийн том IPO-г хийж байв. Үүний дараа FPO ч хийж Монголд 16 салбар, Киргизэд 4 салбар, Казакстанд 1 салбартай болсон. $INV бол IPO-н дараа амжилттай явж буй цөөн компанийн нэг. Тэдний хувьцааны үнэ IPO үнээсээ 5.6 дахин өсөөд байна.
ICFG буюу InvesCore Financial Group Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарч, ICFG тикертэй бүртгэгдлээ. Энэ бол яах аргагүй Монгол Улсын санхүүгийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх мөч билээ. Саяхан ББСБ нь Монголд IPO хийж байсан бол үүнээс хойш санхүүгийн группын бүтцээ улам чамбайруулж,… pic.twitter.com/Nr6AoN1scN
— Ganzorig Vanchig (aka Vinzo) (@ganzorigv) February 17, 2025