ХААН Банк “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Дархан нэхий” ХК-д анхны хөнгөлөлттэй зээлийг олголоо

ХААН Банк “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Дархан нэхий” ХК-д анхны хөнгөлөлттэй зээлийг олголоо

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкууд санхүүжүүлэхээр гэрээ байгуулсан билээ. “Цагаан алт” хөтөлбөрийн хамгийн анхны зээлийг ХААН Банкнаас “Дархан нэхий” ХК-д олгох шийдвэр хоёрдугаар сарын 4-ний өдөр гарсан тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнгөрөгч баасан гарагт ХААН Банкнаас уг зээлийг олгож, ХААН Банкны удирдлага, “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд “Дархан нэхий” ХК-ийн үйлдвэрээр зочлон зээлийн зориулалтын төлөвлөгөөтэй танилцлаа.
“Дархан нэхий “ХК-д олгож буй зээлээр худалдан авч суурилуулах тоног төхөөрөмж нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай гэдгээр ногоон зээлийн шалгуурыг мөн хангаж байгаа нь ХААН Банкны тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлого зарчимд нийцэж буй. “Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өснө. Энэ хэрээр малчдын орлого, амьжиргаа сайжирч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар шинэ шатанд гарах юм.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк