Ц.Туваан: 2024 онд зогссон хайгуулын тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэлээ

Ц.Туваан: 2024 онд зогссон хайгуулын тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэлээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаан дээр критикал минериал, түүний дотор ордог газрын ховор элементийн асуудлыг танилцуулгаар оруулах шийдвэр гарсан. Бусад улс орнуудад газрын ховор элементийн асуудал орчин үеийн геополитикийн болон эрчим хүчний шилжилтийн маш чухал асуудал болж байгаа. Бодлогын маш чухал түвшинд орж ирж байгаа. Эрчим хүчний шилжилт, ногоон шилжилт, дижитал тоног төхөөрөмжийн маш хурдацтай хөгжлийг гүйцэх чухал ашигт малтмалын олборлолт, борлуулалт, үйлдвэрлэлийн чиглэл, тэр дотор ордог газрын ховор элементийн асуудал бол маш чухал болсон. Тиймээс өнөөдрийн гарсан шийдвэр цаг үеэ олсон.

Дараагийн асуудал нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалт явуулах тухайд Засгийн газар дээр танилцуулга орууллаа. 2024 оны дөрөвдүгээр сараас хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй явж ирсэн. Энэ асуудлыг манай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, гаднын хөрөнгө оруулагч компаниуд ярьдаг. Монгол Улс өнөөдөр 2700 гаруй лицензтэй. Үүний 900 гаруй нь хайгуулын лиценз. Улс төрийн болон сонгуулийн шалтгаануудтай холбоотой хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал гацаж ирсэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын тушаалаар сонгон шалгаруулалтын журмыг баталж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Нийтээр дагаж мөрдөх журамд бүртгүүлснээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал нээгдэж байгаа" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: