"Бизнес эрхлэгчдийн нэр хүндийг унагасан" гэх хэрэгтэй холбогдуулж Х.Нямбаатарын нэг тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэхээр болжээ

"Бизнес эрхлэгчдийн нэр хүндийг унагасан" гэх хэрэгтэй холбогдуулж Х.Нямбаатарын нэг тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэхээр болжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын нэг тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг шүүхээс гаргажээ. 

Тодруулбал, “Эко автомашин импортлогчдын холбоо” НҮТББ нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, 1 тэрбум төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байсан юм. Тэд нэхэмжлэлдээ, "Х.Нямбаатарын нэг тэрбум төгрөгийг битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах"-ыг дурдсан байна. 

Тэгвэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр уг хүсэлтийг хэлэлцэж, бизнес эрхлэгчдийн хүсэлтээр Хотын дарга Х.Нямбаатарын хөрөнгөөс нэг тэрбум төгрөгийг битүүмжлэхээр шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, тус хэргийн шүүх хурлын шийдвэр хэрхэн гарахаас хамаарч нэг тэрбум төгрөгийг Х.Нямбаатар буцаан авах уу, “Эко автомашин импортлогчдын холбоо” НҮТББ нэр хүндээ сэргээлгэх хүрээнд авах уу гэдэг нь шийдэгдэх юм. Сонирхуулахад, Хотын дарга Х.Нямбаатар, "Хэдэн халтар төгрөг цуглуулсан нэг муу машины ченж нараас айж ичээд байх юм юу ч байхгүй" гэж мэдэгдсэн нь түүнийг энэхүү хэрэгт унагаад байгаа юм. 

ВИДЕО: 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө