Хятад болон Монголоос БНСУ руу чиглэж буй буй шороон шуурганы улмаас нарийн ширхэгтэй тоосны (PM10) агууламж өндөр байгаа учир Өмнөд Солонгос иргэдээ маск зүүхийг уриалжээ.
Өмнөд Солонгосын хэмжээнд шаар тоосны нөлөөлөл 14-нийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Солонгосын цаг уурын газар болон бусад эх сурвалжийн мэдээлснээр, 13-ны өглөөний 9 цагийн байдлаар улсын хэмжээнд нарийн тоосны дундаж агууламж 59 mg/㎥ байгаа бөгөөд тус улсын Сэжон (71mg/㎥), Дэгү/Чунчонбүкдо (70mg/㎥), Сөүл (65mg/㎥) зэрэг тоосны агууламжтай байна. Иймд үзэгдэх орчин хязгаарлагдаж, шар тоосны төвлөрөл их бөгөөд өтгөн манан үүсэж байгаа тул автомашин жолоодох, гадаа хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байхыг анхааруулжээ.