Нутгийн зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулс, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -32…-37 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар -9…-14 градус, бусад нутгаар -15…-20 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар орчмоор үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -15...-17 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.