Зарим сургуулиуд нэрэндээ "International", "Global", "Cambridge", "IB" гэх мэт үгсийг оруулсан байдаг ч бодит магадлан итгэмжлэлийн байгууллагуудын шаардлагыг хангаагүй байдаг байна.
Иймд "ШИЛ АЖИЛЛАГАА"-ны хүрээнд мэдээлэл хариуцагч байгууллага болох Боловсролын яам олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн жагсаалтыг www.shilen.gov.mn -д ил тод, нээлттэй байршууллаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Засгийн газраас хэрэгжүүлж буй "Авлигатай тэмцэх 5Ш" ажиллагааны "Шил ажиллагаа"-г хариуцаж байгаа бөгөөд энэ хүрээнд мэдээлэл хариуцагч байгууллагуудыг мэдээллээ нээлттэй, ил тод www.shilen.gov.mn байршуулахыг шаардаж ажиллаж байгаа аж.