Дундговь аймагт Улаанбурхан өвчний хоёр тохиолдол лабораториор баталгаажсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл улаанбурхан өвчин Дундговь аймагт бүртгэгдсэнтэй холбогдуулан Засаг дарга С.Мөнхчулуун политехник коллеж, сургууль, цэцэрлэг, хүүхдийн сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвүүд болон хүүхдүүдийн дунд зохион байгуулах үйл ажиллагааг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн энэ сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаанд хязгаарлаж, цахимд шилжүүлэх захирамж гаргажээ.