Х.Баттулгын "хүн" гэдэг Х.Эрдэнэбаатарыг Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар томилжээ

Х.Баттулгын "хүн" гэдэг Х.Эрдэнэбаатарыг Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар томилжээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.03.14/ Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөл хуралдаж зарим томилгоог хийсэн байна.

Тодруулбал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Х.Эрдэнэбаатарыг тус банкны тэргүүн дэд захирлаар, МАН-ын гишүүн улстөр, нийгэм судлаач Ж.Мөнхжаргалыг бүтээмж хариуцсан менежерээр томилсон байна. Тэднээс гадна хэд, хэдэн томилгоог мөн хийсэн байна. Х.Эрдэнэбаатарын хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл, Булган, Орхон аймгийн бүсэд нэр дэвшиж ялагдсан юм. Тэрбээр АН-д Х.Баттулгын фракцад харьяалагддаг. Харин Ж.Мөнхжаргалын хувьд МАН-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, М.Энхболдыг парламентын даргаар ажиллаж байхад нь УИХ-ын Тамгын газарт хариуцлагатай албан тушаал хашиж байжээ.