Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 52 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 787 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.6 мянга , өмнөх улирлаас 707- гоор тус тус өсч, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 16.3 мянгаар өсч, харин өмнөх улирлаас 169-өөр буурчээ.
Түүнчлэн улсын хэмжээнд 2024 оны 4 дүгээр улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 672 мянган төгрөг, голч цалин 2 сая 229 мянган төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 436 мянган төгрөгөөр, голч цалин 448 мянган төгрөгөөртус тус нэмэгджээ