Монгол Улс Ардчиллын индексээрээ 2023 онд 0.43 оноо авч 77 дугаар байранд орж, өмнөх оноосоо 16 байраар ухарч байсан бол өнгөрөгч жил буюу 2024 онд дөрвөн байраар ухарч, 81 дүгээр байранд орж байв. Харин энэ жил эзлэх байраараа өнгөрөгч жилийнхтэй ижил боловч ихэнх үзүүлэлтээрээ унаж, автократ дэглэмтэй 6 орны нэгд орох болсон. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Тэгвэл бид энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс тодрууллаа. Тэрбээр "Эрх хэмжээг нэмэх, хэвлэлийн эрх чөлөө, жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хамгаалъя гээд Засгийн газраас холбогдох хуулийн төслүүдийг өргөн барьчихсан байгаа. Хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтүүдтэйгээ нийлээд 30 орчим хуулийн төслийн талаар ярьж байна. Энэ хуулиуд батлагдахад манай хариуцсан салбарт нэлээд ахиц дэвшил гарна гэж үзэж байгаа.
Бусад олон төрлийн салбар бий. Тухайлбал эдийн засгийн ил тод байдал зэрэг нь үүнд хамаарна. Миний хувьд өнгөрсөн оны олон улсын индексийг худлаа гарчихлаа гэж хэлэхгүй. Олон улсын индекс худлаа гардаггүй. Гол нь ямар асуудал дээр алдав, одоо юунд анхаарч ажиллах хэрэгтэй вэ гэдэг нь л чухал байна. Сонгуулийн системийн ил тод байдал, мэдэх эрхийг хамгаалах асуудалд анхаарч ажиллах ёстой. Өчигдрийн асуудал нь хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой байгаагүй" гэлээ.
ВИДЕО: