Он гарсаар аюулт үзэгдэл, осолд 966 хүн нэрвэгдэж, 9.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Он гарсаар аюулт үзэгдэл, осолд 966 хүн нэрвэгдэж, 9.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний 2 сард 709 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 23 хувиар буюу 218-аар буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 966 хүн нэрвэгдсэн бол 9.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2025 оны эхний 2 сард ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 9 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 9 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 3 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 688 удаа тус тус бүртгэгдсэн байна.