Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Кабинт" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр өдрийн /2025.03.19/ 11:20 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 19:30 цагт унтраасан байна. Уг гал түймэрт 2200 га талбай өртжээ.
