Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа

Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа

Казах түмний хаврын баяр-Наурызыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Баян-Өлгий аймгийн иргэдэд төрийн дээд цол, одон, медалыг Монгол Улсын сайд Э.Одбаяр гардуулжээ. Тэрээр, "өдөр шөнө тэнцсэн энэ өдөр, үйлс бүтээлээ төрдөө үнэлүүлсэн Баян-Өлгий аймгийн иргэд болон гэр бүл, үр хүүхэд, төрөл садан, хамт олонд нь Амжилт хүсэж, баяр хүргэе. Ажилч хичээнгүй казах түмэн аз жаргалаар бялхаж, ажил үйлс нь амжилт бүтээлээр халгин, Алтайн бүргэд мэт хийморьтой байхын ерөөлийг өргөн дэвшүүлье" гэжээ.




Өнөөдөр үхэр өдөр

22 минутын өмнө