"Ноорог Креатив студио" ХХК-д холбогдох хэргийн талаарх ХЭҮК-ын дүгнэлтийг Комиссын гишүүн Г.Нарантуяа, танилцууллаа.
Тэрбээр “Ноорог креатив студиогийн найман ажилтныг хойшлуулшгүйгээр баривчилж, ажлын байран дээр нь нэгжлэг хийж, цахим төхөөрөмжүүдийг хураан авч, тэдний халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Мэдээллийн мөрөөр ХЭҮК мэдээлэл авч, бүх мэдээлэлд он цагийн дараалалтай дүн шинжилгээ хийлээ.
- Иргэн О.У, Б.Х, А.О, Б.П, Ё.Т, Н.Б, Б.Б, Б.Б нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байна гэж үзэж байна. Үндсэн хуулийн 16.13-т халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд ч болов эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, хүний нэр төрийг доромжилж болохгүй, баривчлагдсан шалтгаан үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүл, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд нь мэдэгдэнэ гэж заасан. Энэ эрхийг хангаагүй, хойшлуулшгүй ажиллагаа явуулсан үндэслэл нь тодорхойгүй, ямар хэрэгт холбогдуулан саатуулсан талаарх мэдээлэл зөрүүтэй байна гэж ХЭҮК-т цугларсан баримтуудад илтгэж байна. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд иргэн Н.О-ийн фэйсбүүк хаягнаас “Ноорог гэх фэйсбүүк пэйж хуудаснаас дандаа худал мэдээлэл оруулах юм. Худал мэдээллээс нь болж хүн амиа хорлох оролдлого хийлээ” гэх мэдээлэл ирүүлснийг гэмт хэргийн бүртгэлд оруулж хойшлуулшгүй ажиллагаа хийсэн гэх мэдээллийг өгсөн. Мөн иргэн О.У өмгөөлөгч Н.Б-ийн утасны дугаарт Эрүүгийн хуулийн 19.9.1-т заасан улс үндэсний эв нэгдэлтэй холбоотой заалтаар баривчлах зөвшөөрөл хүсэж байна гэх мэдээлэл ирүүлсэн байна. ХЗДХ-ийн сайд, цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд гомдол мэдээллийн мөрөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулаагүй, иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, иргэдийг мөрдөн мөшгих, мэдээллийг нь цуглуулах хууль бусаар эрх чөлөөнд нь халдсан үйлдлүүд урьдчилсан байдлаар тогтоогдсон, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэгт шалгагдаж байгаа гэх албаны байр суурийг илэрхийлсэн. Энэ олон нийтэд өгсөн мэдээлэл нь дээрх эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн албан бичиг, бусад холбогдох баримтуудаас зөрүүтэй байна.
- Иргэн О.У, Б.Х, А.О, Б.П, Ё.Т, Н.Б, Б.Б, Б.Б нарын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөндөж, Монгол Улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрмэлзэл, зоригийг мохоох үр дагавар үүсгэсэн үйл явц болсон байна гэж дүгнэлээ.
- Төрийн эрх бүхий байгууллагууд болсон үйл явдлын талаар мэдээлэхдээ олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаагүй гэж дүгнэж байна" гэжээ.
ШУУД ҮЗЭХ: