Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ноорог.мн сайттай холбоотой асуудлын талаарх Хууль зүйн сайдын мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Байнгын хороо өмнөх хуралдаанаа хаагаад үргэлжлүүлээд цагдаагийн албан тушаалтнаас мэдээлэл авсан. Тэгэхэд мөрийтэй тоглоом яригдаагүй. Үүнд чинь л бид эргэлзээд байна шүү дээ. Хууль зүйн сайд аа. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, хүнийг амиа хорлоход хүргэсэн гээд угаасаа шалгаж байсан хоёр хэргийн талаар одоо ярих чинь утгагүй. Ямар ч логикийг холбоо хамааралгүй юм яриад байх юм. Хамгийн гол нь бид нарын тодруулаад асуугаад байгаа зүйл энэ шүү дээ. Өмгөөлөгч нь өөрөө хамгийн эхлээд мессежээ ил болгосон. Манай үйлчлүүлэгчийг 19.9.1-т зэасан гэмт хэргээр буруутгаж байгаа юм байна гэдгийг өмгөөлөгч нь ил болгосон. Дараа нь прокурорын байгууллагаас худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр тодорхой нэр бүхий иргэдийг баривчлах хүсэлт ирүүлснийг прокурор татгалзаж шийдлээ гэдэг хэвлэлийн мэдээг гаргасан.
Дараа нь цагдаагийн албан хаагч байнгын хорооны гишүүдийн өмнө худал мэдээлэл гэдэг үндэслэлээр энэ байгууллагыг шалгасан гэдгийг хэлсэн. Үүний дараа цагдаагийн байгууллагаас хэвлэлийн хурал хийхдээ мөрийтэй тоглоом гэдэг зүйл гарч ирсэн. Гол эргэлзээд байгаа зүйл л энэ. Бид нарын тодруулаад асуугаад байгаа зүйл нь тухайн хойшлуулшгүй ажиллагааг хийх зайлшгүй, гарцаагүй үндэслэл байсан юм уу. Байгаагүй юм байна гэдэг нь удаа дараа хийж байгаа мэдээллүүдээр нь няцаагдаад, хоорондоо зөрчилдөөд байгаад иргэд эргэлзэж байна. Мөн бид нар энэ байгууллагыг хэвлэлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоо хяналт шалгалт явуулаагүй гэдэг мэдээллийг хэлсэн. Худал мэдээлэл гэдгээр шалгаж байгаа мөртлөө хэвлэн нийтлэх эрхтэй нь хамаагүй гэдэг логикийг би хувьдаа огт ойлгохгүй байгаа" гэжээ.
ВИДЕО: