Сайд нарын ирц хүрээгүйгээс хойшлуулсан Засгийн газрын тайланг маргааш чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Сайд нарын ирц хүрээгүйгээс хойшлуулсан Засгийн газрын тайланг маргааш чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Хуваарийн дагуу долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл маргааш МАН, АН-ын бүлгээс гадна ажлын хэсэг, УИХ-ын чуулганыг  хуралдуулах аж. 

Чуулганы хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Уг асуудлыг өнгөрсөн баасан гарагт хэлэлцсэн ч сайд нарын ирц хангалтгүйгээс ийнхүү хойшлуулсан юм. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сайд нарын ирц хангалтгүй байгаагаас гишүүд асуулт асууж, хариулт авахад хүндрэлтэй байна. Сайд нар гадаад томилолттой, зарим нь огт хэлж мэдэгдэхгүй алга болсон шалтгаануудаас болж, гишүүдэд өгч буй хариултууд хангалтгүй байна. Тиймээс ирэх даваа гарагт хуралдааныг үргэлжүүлнэ гэсэн юм.