"Би ч гэсэн томорч чадна" гэх Х.Нямбаатарын мэдэгдэл нь "албан тушаалаа урвуулан ашиглаж, бизнесийн орчныг боомилсон" явдал боллоо

"Би ч гэсэн томорч чадна" гэх Х.Нямбаатарын мэдэгдэл нь "албан тушаалаа урвуулан ашиглаж, бизнесийн орчныг боомилсон" явдал боллоо

Монгол Улс Ардчиллын индексийн үзүүлэлт унаж, автократ дэглэмтэй зургаан орны нэгд орох болсон. Энэ төрийн бодлогод ажиллаж байгаа хүмүүсийн үйлдэлтэй шууд холбоотой. Тэгвэл өнөөдөр /2025.03.31/ хотын дарга Х.Нямбаатар, "нэг хувийн хэвшлийн захирлыг өөртэй нь ирж уулзаагүй тул зөвшөөрлийг нь цуцална" гэсэн утгатай зүйлийг ярьж, албан тушаал, эрх мэдэлдээ хэт эрдсэн мэдээллийг хийлээ. 

Тодруулбал,  Хотын дарга Х.Нямбаатар, "С.Болдхэт гэдэг хүнийг олон удаа урилаа, ирдэггүй юм байна. Ирэхгүй томроод байгаа бол би ч гэсэн томорч чадна. Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус аж ахуйн нэгжид хот байгуулалттай холбоотой шийдвэрүүдийг зогсоож, газрын зөвшөөрлийг цуцлах мэдэгдлүүдийг хүргүүлнэ" гэсэн юм. 

ВИДЕО: 

Харин манай улсад зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийг хүндэтгэх зарчим үйлчилдэг. Иймд нийтийн албан тушаалтан нь аль ч хувийн хэвшилд “том” болохоо харуулах биш, харин хуулийг шударгаар биелүүлэхийг шаардах ёстой. Иймд Хотын дарга Х.Нямбаатарын өнөөдөр хийсэн мэдэгдэл нь, "албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, бизнесийн орчныг боомилох" зэргээр хууль зөрчиж байж магадгүй юм. Нөгөөтэй хувийн хэвшил өөрийн өмчөө худалдах, худалдахгүй байх нь тэдийн эрхийн асуудал билээ. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө