Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Эдийн засгийн нөхцөл байдал сангүй байна. Нифляци өсөж байна. Төсвийн орлого тасалдах, орлого бүрдэхгүй байх нөхцөл байдал үүссэн. Мөн Монгол банкны валютын нөөц буурч байгаа. Ийм хүндрэлтэй нөхцөл байдалд Монгол банк макро эдийн засгийн зохистой бодлогыг хийж зохицуулалтын үүргийг гүйцэтгэх ёстой. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл Монгол банкны бие даасан хараат бус байдалтай холбоотой. Хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа шүү дээ. Магадгүй Монгол банкны ерөнхийлөгчийг Сангийн сайд Б.Жавхлан хийгээд байна уу гэж харж байгаа. Сангийн яам Монголбанкны үүргийг гүйцэтгээд байна. УИХ-д үйл ажиллагаагаа танилцуулдаг байгууллагын удирдлага Сангийн яамны кассын машин шиг ажиллаж болдог юм уу. Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд мэдэгдэл хийсэн. Хятадын ардын банкнаас авах зээлийг 500 сая ам.доллараар нэмэгдүүлэх, мөн алтаа барьцаалаад 300 саяын урьдчилгаа зээл авах асуудлыг ярьж байна. Уг нь төв банкны хуулин дээр Засгийн газраас ямар нэг байдлаар үүрэг даалгавар чиглэл өгөхийг хориглодог. Мөн Монгол банк Засгийн газраас хараат бус байна гэдэг онцгой заалттай. Би энэ асуудлаар Монгол банкинд албан бичиг явуулсан хариу нь ирээгүй байна" гэв
Харин Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Г.Тэмүүлэн гишүүнээс Монгол банкны Ерөнхийлөгчийн нэр дээр ирсэн албан бичгийн хариуг энэ долоо хоногтоо багтаан хүргүүлье. Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг гарсан гэж ойлгосон. Энэхүү ажлын хэсэгт Төв банкны ерөнхийлөгч зөвшилцөх байдлаар оролцож байгаа. Төв банк Засгийн газар хооронд хэрхэн харилцах талаар хуулийн нарийн зохицуулалттай. Энэ хүрээнд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэгт зөвлөх чиг үүрэгтэй оролцож байгаа. Сангийн сайдын гаргасан мэдээллийн өмнө төв банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, хадгалмж даатгалын корпорацийн удирдлагуудаас бүрддэг тогтвортой байдлын зөвлөл хуралдаад тухайн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу доллараа буцаан оруулж ирж байгаа гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл зөвлөлийн гишүүн байгууллагууд хоорондоо ярилцаад макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд эаэ асуудлыг шийдэж явдаг гэж ойлгож байна” гэлээ.
ВИДЕО: