Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Дорнод аймгийн Баянтүмэн суманд өчигдөр /2025.04.06/ хоёр хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, бүрэн унтраажээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхины ишээ бүрэн унтраах, шашны зан үйл хийхдээ арц, хүж, лаа, зул асааж орхихгүй байх, хог хаягдал, өнжмөл өвсийг шатаахгүй байх, халуун үнс, нурмаа ил задгай асгахгүй байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.