Ачаалалтай уулзваруудыг дахин төлөвлөх, шинэчлэхэд Жайка ОУБ-тай хамтран ажиллах талаар санал солилцов

Ачаалалтай уулзваруудыг дахин төлөвлөх, шинэчлэхэд Жайка ОУБ-тай хамтран ажиллах талаар санал солилцов

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар ЖАЙКА олон улсын байгууллагын монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэг өнөөдөр /2025.04.08/ хүлээн авч уулзлаа.

НИТХ-ын дарга А.Баяр Баруун 4 замын уулзвар, Нарын гүүрний урд өгөөжийн уулзвар, Механик инженерийн сургуулийн уулзвар, Зүүн 4 замын уулзвар, Офицеруудын ордны тойрогуудыг нүхэн болон гүүрэн гарцаар дахин төлөвлөх тооцоо судалгаа хийснээ танилцуулав. Энэхүү түгжрэлийг бууруулах богино хугацааны дэд бүтцийн ажилд хамтран ажиллах санал солилцлоо.




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө