Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ намыг татан буугдсаны дараа АН-д нэгтгэх асуудлыг хэлэлцэхээр болжээ

Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ намыг татан буугдсаны дараа АН-д нэгтгэх асуудлыг хэлэлцэхээр болжээ

Өчигдөр /2025.04.07/ Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 35 жилийн ой тохиож, энэхүү үйл явдалтай холбогдуулж АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдсан. 

Харин өчигдөр болсон АН-ын ҮБХ-ны хурлаар намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Ганибалыг батламжилсан бөгөөд мөн Ж.Батзандан, Л.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭ намыг АН-д нэгтгэх асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, АН-д ШИНЭ намыг нэгтгэх асуудлыг батламжлаад, Ж.Батзандангийн 30-50 хүнийг нь ҮБХ-ны гишүүнээр элсүүлэх гэсэн олон гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, мөн тус хуралд оролцохоор ирсэн Ж.Батзанданг хурлын заалнаас гаргасан гэх мэдээлэл ч байгаа юм. Тэгвэл Ж.Батзандан, Л.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭ намыг Улсын дээд шүүхээс татан буулгах шийдвэр гарсны дараа тус намыг АН-д нэгтгэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.