СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашнаас ихэнх нутгаар цасан шуурга шуурна гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашнаас ихэнх нутгаар цасан шуурга шуурна гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ

Улсын онцгой комиссоос цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цахим хуудастаа хуваалцжээ. 

Тодруулбал маргаашнаас буюу энэ сарын 10-ны өдөр Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэгээр, 11-ний өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна. Түүнчлэн Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар, 11-ний өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурна гэжээ.