Иргэд нийтийн өргөдлийн "D-Өргөдөл" цахим системд автомашины албан татварын нэмэгдлийг цуцлах өргөдөл санаачилж, 100 мянган иргэний гарын үсэг цугларсан.
Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы хуралдаанд танилцуулж, төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Тэгвэл өнөөдөр Төрийн байгуулалтын холбоо асуудлыг хэлэлцэж, холбогдох ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аубакир ахлахаар болжээ.