Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн баталсан.
Тэгвэл УИХ-ын шийдвэрийг баталгаажуулж, өнөөдөр /2025.04.14/ Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор улираан томилох тухай зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргажээ. Ийнхүү Б.Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор хоёр дахь удаагаа томилж байгаа юм.