Сангийн яам, Төв банк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үүрэгтэй ч Б.Жавхлан, Б.Лхагвасүрэн нарыг томилогдсоноос хойш ам.долларын ханш 800 төгрөгөөр чангарчээ

Сангийн яам, Төв банк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үүрэгтэй ч Б.Жавхлан, Б.Лхагвасүрэн нарыг томилогдсоноос хойш ам.долларын ханш 800 төгрөгөөр чангарчээ

Монгол банкны үндсэн үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад оршдог. Гэвч Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн  2019 онд томилогдсоноос хойш төгрөгийн эсрэг ам.долларын ханш тасралтгүй өссөөр байна.

Тодруулбал, 2019 онд ам.доллар 2663 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2025 оны гуравдугаар сарын байдлаар 3475 төгрөгтэй тэнцэж байна.  Өөрөөр хэлбэл өнгөрсөн зургаан жилийн дотор төгрөгийн эсрэг ам.долларын ханш 800 төгрөгөөр чангарчээ. Төгрөгийн ханш ийн өссөнд Сангийн сайд Б.Жавхланг буруутгах олон нийт ч байна. Учир нь Сангийн яам, Төв банк бодлогоор төгрөгийн ханшийг барих үндсэн үүрэгтэй. Валютын зохицуулалтын тухай хуулийн 7.1-д зааснаар “Засгийн газар валютын зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээ авах” гэсэн байдаг. Гэвч өнөөдөр ам.долларын ханш тасралтгүй өссөөр төгрөгийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурсаар байна.