LIVE: НИТХ-аар "Улаанбаатар кабель кар" орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах зэрэг 10 асуудлыг хэлэлцлээ

LIVE: НИТХ-аар "Улаанбаатар кабель кар" орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах зэрэг 10 асуудлыг хэлэлцлээ

НИТХ өнөөдөр хуралдаж 45 төлөөлөгчөөс 26 нь оролцож байна. Хурлыг нээж НИТХ-ын дарга А.Баяр үг хэлэхдээ "Улаанбаатар хотын ууган дөрвөн дүүрэг байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байгааг онцлон, мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

ВИДЕО: 

Өнөөдрийн хуралдаанаар:

1. 20 минутын хот, үзэл баримтлалын тухай төслийн талаар

2. Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах, гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур, хийн түлшний төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам батлах тухай

3. Туулын хурдны зам төсөл арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тухай

4. Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай

5. "Улаанбаатар кабель кар" орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай

6. Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай

7. Барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэх тухай

8. "Коп-17" олон улсын хурлыг зохион байгуулах тухай

9. Орон сууцны байрыг нийслэлийн өмчид бүртгэх тухай 

10. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай хэлэлцэнэ.