Нийгмийн даатгалын орлого эхний улиралд 315 тэрбум төгрөгөөр өсчээ

Нийгмийн даатгалын орлого эхний улиралд 315 тэрбум төгрөгөөр өсчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2025 оны эхний улиралд 1.573 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 315 тэрбум төгрөгөөр өссөн байна.
 
Нийгмийн даатгалын сангийн орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 259 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 23 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нийгмийн даатгалын сангийн зарлага 2025 оны эхний улиралд 1443 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 326 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 278 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 26 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.



Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө