УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа /2024.05/ “Гурил, тэжээлийн импортын татварыг тэглэх хууль”-ийн төслийг Засгийн газар, УИХ-аар батлуулсан. Ингэснээр 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс манай улсын хилийн боомтуудаар хэмжээгүй, хугацаагүйгээр гурил, тэжээлийг татваргүй оруулж эхэлсэн юм.
Энэ хугацаанд ОХУ-аас 64 мянган тонн улаан буудайн гурил импортоор орж ирсэн ч үнэ бууруугүй эсрэгээрээ нэмэгдсэн. Мөн гурил, буудайн салбар хохирол амсаж, аж, ахуй нэгжүүд өрөнд орж үйл ажиллагаа нь доголдох эрсдэлд орсон талаар албаныхан тайлбарлаж байгаа юм. Дээрх бүх асуудлаас үүдэн ХХААХҮ-ийн одоогийн сайд Ж.Энхбаяр “Импортын гаалийн албан татварыг тэглэх хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл”-ийг өнгөрсөн нэгдүгээр сард /2025.01.23/ УИХ-д өргөн барьсан. Тэгвэл тус хуулийг өнөөдөр /2025.04.23/ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.