ОХУ-аас 20 жил онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийг АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцэх үеэр Ц.Тувааны саналаар хойшлууллаа

ОХУ-аас 20 жил онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийг АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцэх үеэр Ц.Тувааны саналаар хойшлууллаа

Өнөөдөр /2025.04.23/ 13.30 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Засгийн газраас энэ сарын 04-нд ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан дээрх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах саналыг гаргаснаар хойшлуулсан байна. Уг хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын Роснефть компани, Монголын Эрчис ойл компанитай хамтран Чингис хаан онгоцны буудлыг түшиглэн хамтарсан компани байгуулж, 20 жилийн турш онгоцны түлшийг нийлүүлэх юм. Уг хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжээгүй бол МАН-ын бүлэг дахин сайжруулах шаардлагатай гэсэн саналд нэгдсэн. Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй юм.