УИХ-ын ажлын хэсэгт "Олон улсын үнэлгээний цогц сиситем-DME”, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа

УИХ-ын ажлын хэсэгт "Олон улсын үнэлгээний цогц сиситем-DME”, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа

“Төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах, санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий УИХ-ын гишүүн Ч.Анар ахлагчтай, ажлын хэсгийн хуралд “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)”-ийн тухай болон түүний бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Анар ажлын хэсгээс гарах дүгнэлтэд “Төрийн байгууллагуудыг харилцан үр дүнтэй хамтарч ажиллах, төрийн бүтээмж, бодлогын уялдааг хангах чиглэлд хяналт, үнэлгээний хэмжүүрийг тусгах шаардлагатай” талаар онцолсон бол, ажлын хэсгийн гишүүд “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)-г нэвтрүүлэх” ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, цаашид тус системийг нэвтрүүлэхэд анхаарах асуудалд өөрсдийн саналыг өглөө.
“Олон улсын үнэлгээний цогц систем (DME)-г нэвтрүүлэх” ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлж буй ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлье.