“Төгрөг нуурын орд”-той холбоотой асуудлаар АТГ, Нийслэлийн прокурорын газар хамтарсан ажлын хэсэг байгуулж мөрдөн шалгаж байна гэв

“Төгрөг нуурын орд”-той холбоотой асуудлаар АТГ, Нийслэлийн прокурорын газар хамтарсан ажлын хэсэг байгуулж мөрдөн шалгаж байна гэв

Нийслэлийн прокурорын газраас “Төгрөг нуур”-ын ордтой холбоотой асуудлаар өнөөдөр /2025.04.24/ мэдээлэл өглөө.

ВИДЕО:

2025.04.11-ний өдөр ЗГХЭГ-аас гэмт хэргийн талаарх мэдээллийг ирүүлсэн. Уг мэдээллийг АТГ болон УЕП-ын газарт ирүүлсний дагуу 2025.04.17-ны өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөгчийн тогтоолын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээр ирүүлсэн. Уг тогтоолын дагуу нийслэлийн прокурорын газар хүлээн авч хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж магадгүй, 22.10-д заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж магадгүй гэдэг асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд явж байна.