ШУУРХАЙ: "Бадрах Энержи"-гийн захирал Марк Мелеардын биед халдсан Б.Бурмаа гэх эмэгтэйг 5 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: "Бадрах Энержи"-гийн захирал Марк Мелеардын биед халдсан Б.Бурмаа гэх эмэгтэйг 5 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар шалгаж эхэлжээ

Ураны Зөөвч-Овоо ордыг ашиглах Монгол-Францын хөрөнгө оруулалттай "Бадрах Энержи" ХХК-ийн удирдлагууд энэ сарын 21-ний /2025.04.21/ уран эсэргүүцэгч иргэдийг хүлээн авч уулзах үеэр эсэргүүцэгчдийн нэг нь тус компанийн захирал Марк Мелеардын биед халдаж, танхайрсан хэрэг гарсан.

Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байсан юм. Тэгвэл Марк Мелеардын биед халдсан Б.Бурмаа гэх эмэгтэйг Эрүүгийн тухай хуулийн хэд хэдэн зүйл, заалтаар шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. 

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл. /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/ 1-д Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.