Төрийн хяналт шалгалтын хуулийн төсөл дээр санал солилцлоо

Төрийн хяналт шалгалтын хуулийн төсөл дээр санал солилцлоо

Төрийн хяналт шалгалтын хуулийн хэрэгжилттэй танилцах, холбогдох санал дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан

Тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Т.Аубакир болон бусад албаны хүмүүст эрхлэх асуудлын хүрээнд Хяналт, үндлэгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүэх газрын бодлого үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, шинэчлэн өөрчлөх шаардлагатай хууль тогтоомжийн талаар танилцуулан, хуулийн төсөлд холбогдох санал хүсэлт хүргүүлэх, санал солилцох уулзалт боллоо.

Төрийн хяналт шалгалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох, хуулийн төслийг иж бүрэн чамбай гаргах, салбарын хяналтын асуудлыг цогцоор нь шийдэх, иргэд аж ахуйн нэгжид дарамтгүй хуулийн төсөл боловсруулахад тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.